Мандаринтай чизкейк xийx жop


Орц: 300 гр жигнэмэг 150 гр цөцгийн тос 500 гр аарц 200 мл 32-33%-ийн тослогтой цөцгий 150 гр элсэн чихэр 20 гр желатин 4 мандарин 1/2 стакан сахарын пүдр

Бэлтгэх арга: Желатинаа 150 мл буцалсан хүйтэн усанд хийгээд нэг цаг орхино. Жигнэмгээ жижиглээд хайлуулсан тостойгоо холино. Бэлэн болсон холимгоо илгэн цаас дэвссэн дугуй хэвэнд хийж чигжээд хөлдөөгчинд хийнэ. Желатинаа хайлтал халаана. Элсэн чихэр, аарц, цөцгийгөө нэгэн жигд болтол хутгана.

Дээрээс нь хөргөсөн желатинаа нэмнэ. Жигнэмэгтэй хэвэндээ холимгоосоо хийгээд хөргөгчинд царцаана. Мандаринаа сахарын пүдрт хийгээд 30 минутыг дараа шүүс ялгармагц 5-10 минут зөөлөн галаар буцалгана. Бэлэн болсон чизкейк дээрээ соуснаасаа асгаад мандаринаар чимэглээрэй.

error: Content is protected !!