Xүүxдэд дoмaшки гyтaл өмсгөx xэpэггүй


Хүүхдээ тэгш цэх нуруутай болгохын тулд одооноос хөлийн уланд нь анхаарал хандуулаарай.

Хүүхэд бүр төрөхдөө хавтгай ултай төрдөг. Хүүхдийн тавхайн нум 5-6 нас хүртэл хөгжиж бий болдог. Төрснийх нь дараа шууд оймс өмсгөх, хөлд орох үеэр нумгүй хатуу ултай гутал (домашки) өмсгөвөл хөлний тавхайн хөгжил муу явагдаж, хавтгай ул буюу тавхайн нум багасах, валганы хөл буюу эрхий хуруу эргэх гажиг, икс хөл буюу өсгий дотогш хазайх гэх мэт төрөл бүрийн хөлний гажиг үүсгэх үндсэн шалтгаан болдог.

Хүүхдийн хөлний гажгийг засахгүй бол ууц нуруу, өвдөгний согог, нурууны ясны муруйлт үүсгэдэг. Ялангуяа, нуруугаар төв мэдрэлийн систем дамжиж байдаг тул нурууны яс муруйснаас мэдрэлийн сигнал зөв илгээгдэхгүй болж, биеийн тамир, хичээл сурлагад нь нөлөөлж эхэлдэг. Цаашлаад дотор эрхтний үйл ажиллагаа, сэтгэл зүйн хөгжил зэрэг өргөн хүрээний сөрөг нөлөөг биед үзүүлдэг байна.

Тиймээс одооноос хүүхдийн уланд ач холбогдол өгч зөв гутал сонгож өмсүүлж байгаарай. Хөлд орж буй хүүхдийн хамгийн сайн гутал бол ХӨЛ НҮЦГЭН байх юм .

error: Content is protected !!