Бид өөp юyг дэpгэдүүpээ өнгөpөөж aлдaж бaйгaa бол


Вашингтоны метроны буудал дээр ид оргил цагт нэгэн хийлч 45 минутын турш хөгжмийн 6 бүтээл тоглож байхад хажуугаар нь хэдэн мянган хүн явж өнгөрсөн.
Тоглож эхлээд 3 минут болоход нэг залуу анх түүнд анхаарал хандуулж, алхаагаа удаашруулан хэсэг сонсоод явж одсон. Дахиад нэг минут өнгөрөхөд хөгжимчин анхны орлогоо олсон байна. Нэг эмэгтэй дэргэдүүр нь гүйж гарахдаа түүн рүү харалгүй мөнгө шиджээ.
Хэдэн минутын дараа нэгэн эр хана налан сонсох гэснээ гэнэт цагаа хараад яаран явсан. Хөгжимчнийг хамгийн их сонирхсон хүн бол ээжтэйгээ хамт явж байсан 3 настай жаалхүү байв. Бяцхан хүү амаа ангайн зогтусахад ээж нь гараас нь угзран татаж явдлаа үргэлжлүүлсэн байна. Хүү чаргууцалдан зогсох гэсэн боловч ээж нь чирсээр аргагүй явсан хэдий ч бараа тасартал эргэн эргэн харсаар явжээ. Яг иймэрхүү байдлаар хэд хэдэн бага насны хүүхэд хөгжимчнийг сонсох гэхэд бүх аав ээж нар боломж өгөөгүй.
Энэхүү тоглолтын 45 минутад 6 хүн түр саатаж сонссон, 20 хүн згосолгүйгээр мөнгө өгсөн. Хөгжимчний нийт орлого 22$ болсон байв.
Энэ хийлч бол дэлхийн хамгийн шилдэг хөгжимчдийн нэг Жошуа Белл байсан юм.

Тэрээр хэзээ нэгтээ бичигдэж байсан хамгийн гайхамшигтай, хамгийн нарийн төвөгтэй бүтээлүүдээс сорлон тоглосон. Түүний хийл нь 3,5 сая $-ын үнэтэй Страдиварийн хийл байсан. Үүнээс 2-хон хоногийн өмнө Жошуа Белл Бостонд тоглолт хийхэд танхим битүү дүүрч, хүмүүс зогсоогоороо алга ташиж байлаа. Тасалбарын үнэ нь 100$ байсан юм.
Жошуа Беллийн метронд хийсэн тоглолт бол Washington Post сонины газраас явуулсан судалгаа байв.
Энгийн нөхцөлд, тохиромжгүй цаг үед хүн гоо сайхныг мэдэрч чаддаг уу? Гоо сайхныг үнэлэх гэж бид зогсосхийдэг үү? Санамсаргүй, эгэл бус орчинд хүмүүс авъяас ба урлагийг таньж чаддаг уу? гэх зэрэг асуултын хариунд дүгнэлт хийхийн тулд энэ судалгааг хийсэн байна.

Харамсалтай нь бид, манай гаригийн хамгийн шилмэл хөгжимчин хамгийн гайхамшигтай, ид шидийн гэмээр аялгуунуудыг тоглож байхад яагаад түр ч болов зогсоод сонсож чадахааргүй завгүй, мэдрэмжгүй болчихсон юм бол, өнөөдрийн амьдралын хурд биднийг хуу залгиж, дотоод ертөнцийг маань ч ховх сорж байна. Бид яагаад ийм яруу тодыг ч олж үзэхгүй coxop дүлий болсоор байгаа юм бол, бид ер нь өшөө юуг дэргэдүүрээ өнгөрөөж алдаж байгаа бол?

error: Content is protected !!