Хашаандаа нoгooн opoн cyyц бapьж бyй иpгэдэд дэмжлэг үзүүлэx чиглэлээp xaмтpaн aжиллaнa


Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд шинэ дэд төвүүдийг түшиглэн барьж буй 10 мянган айлын Орлогод нийцсэн ногоон орон сууц-ны бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/-иас эхлүүлсэн.

Тус төслийн хүрээнд өнөөдөр НОСК болон Монголын тогтвортой санхүүжилтийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Ингэснээр Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг орлогод нийцсэн, ногоон орон сууцаар хангах төсөлд хамтран ажиллах, санхүүгийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, төслийн мэдээ, мэдээлэл болон хийгдсэн судалгаа тайлан, тавигдах шаардлага, стандарт, тэдгээртэй холбогдох материалыг харилцан солилцох зэргээр хамтран ажиллах юм.

Энэ үеэр Б.Сүхбаатар: Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Орон сууцны корпораци маш олон шинэ ажил санаачилж эхлүүлсэн. Өнөөдрийн санамж бичгийн хүрээнд хашаандаа ногоон орон сууц барих гэж байгаа иргэдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгоход дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм гэлээ.

error: Content is protected !!