Тоть эзнээ аварчээ


Австралид нэгэн эрийг гэрийн тэжээвэр тоть нь галын аюулаас аварсан байна. Тодруулбал, Квинсленд мужийн Брисбэн хотод орон нутгийн цагаар 01.00 цагийн орчимд /өнөөдөр мягмар гарагийн 14:00 цагт/ Антон Нгуен хэмээх эрэгтэйн хоёр давхар байшинд нь гал гарчээ.  

Антон гал гарах үеэр унтаж байсан бөгөөд түүний тоть Эрик эзнээ дуудан хашхирч сэрээсэн аж. Антоныг сэрэхэд байшинд гал аль хэдийн дүрэлзэж байжээ. Улмаар тэр бичиг баримт, болон тоть шувуугаа авч эсэн мэнд зугтаасан байна. Гал сөнөөгчид нэг цагийн туршид ажиллаж, галыг бүрэн унтраажээ.

Антон АВС сувагт өгсөн ярилцлагадаа Намайг сэрэхэд маш их утаа үнэртэж, ухаан санаа минь балартаж байсан. Эрик байгаагүй бол би галд шатаж үхэх байсан байх гэжээ. 

Эх сурвалж: BBC

error: Content is protected !!