116-p cypгyyль 13 зaxиpaл coльжээ


Боловсрол, шинжлэх ухааны яамны гадна талбайд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд өнөөдөр жагслаа. Тэд сургуулийн захиралыг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбаатарыг ажлаас нь чөлөөлөхийг шаардан жагсаж байгаа нь энэ юм.  Өнгөрсөн хугацаанд 116 дугаар сургууль 13 захирал, сүүлийн зургаан жилд есөн захирал сольсон юм. Тиймээс жагсаалд багш, ажилчдын 80 хувь нь нэгдэж, 25 багш өлсгөлөн зарлахаа мэдэгджээ.

Энэ талаар  сургуулийн Үйлдвэрчний хороон дарга Б.Халиунаа, Манай сургууль 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд харааны бэрхшээлтэй сурагчдад ерөнхий боловсролын сургалт олгодог. Сургуулийн удирдлагыг томилохдоо төр захиргааны дээд байгууллага тодорхой шаардлага хангасан, туршлагатай боловсон хүчнийг сонгоогүй. Тиймээс бид цалин хөлсөөрөө хохирч, ажлын байрны дарамтад өртөж, хууль бусаар ажлаасаа халагдаж байна.Түүнчлэн сурагчдын суралцах эрх ноцтойгоор зөрчигдсөн. Сурагчид дотуур байргүй, анги, танхим хүрэлцээгүй гэсэн олон асуудал тулгарсан гэв.

error: Content is protected !!