Шархаа нөхөж чадахгүй болсон дуучдын уйлж буй постууд


Шинэ жил тэмдэглэхгүй байхыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан билээ. Тэгвэл уг шийдвэрт урлаг,соёлынхон хамгийн ихээр дургүйцлээ илэрхийлж байна.

Урлагийнхан бүтэн жил хөл хорионд байлаа. Тэгэхэд дотооддоо алдаагүй байж шинэ жил тэмдэглүүлэхгүй гэж байгаа нь ямар учиртай юм? Бид өр ширтэй улс тэр шархаа шинэ жилээр л ганц нөхдөг гээд л гомдолсон постууд цахимд хөвөрсөөр.

Харин тэднийг нөгөө хэсэг нь урлагийн эмэгтэйчүүд чимээгүй байхад эрчүүд нь түрүүлээд хэмээн харж байна. Арга үгүй биз тэд чинь айл гэрийн ноён нуруу өрхийн тэргүүн санхүүгээ авч явдаг хүмүүс хэмээн зарим нь өмөөрөв. За ямартай ч шинэ жил тэмдэглэхгүй болсонд дуучид хийгээд эрэлттэй хөтлөгч нар орлоггүй суух бололтой.

error: Content is protected !!