Coach болсон Х.Бадамгэрэл ингэж өөр болжээ


Загвар өмсөгч Андра модель агентлагийн захирал Х.Бадамгэрэл 2015 онд буюу нэлээд хожуу Топ модель өргөмжлөл хүртсэн. Түүний биеийн өндөр 178 см, биеийн харьцаа 86:59:87. Топ өргөмжлөл хүртэх ёстой жилээ нэлээд шуугиан дэгдээсэн зураг авалтаасаа болоод авч чадалгүй дараагийн жил нь топ болж байсан удаатай.

Араг дээр сандайлсан, гишгэж гэрэл зургаа авахуулсан шүүмжлэлт өртөхдөө өөрийгөө биш байсан хоёр өөр модель ажилласан хэмээн тухай үедээ тайлбар хийж байсан. Энэхүү зураг авалтаас хойш томоожиж топын төлөө хүчин чармайж эхэлсэн тэрбээр хүүгээ төрүүлээд л ТОП болсон юм.

Заяаны ханиараа дуучин Мөнхбаярыг сонгосон. Хосууд өдгөө хувийнхаа бизнест анхаарлаа хандуулаад тун чиг завгүй яваа. Загварын урлагаас хөндийрч чадахгүй Х.Бадамгэрэл олон шавь төрүүлэн гаргаж буй.

Хэдхэн хоногийн өмнө 30 нас хүрсэн тэрбээр маркeтинг, мeнeжмeнтээр мэргэжил эзэмшсэнээ илүү баяжуулан хувь хүний хөгжил гоо зүйн ойлголтуудыг Андрагаараа дамжуулан бусдад түгээдэг учраас,үүнийгээ ч сайн хийдэг гэж итгэдэг учраас Багш гэдэг мэргэжлийг илүү мэргэжлийн түвшинд нь сурч ,олон улсын стандарт хангахуйц мэдлэг чадварыг эзэмших зорилго. Үүнийг Дэйл Карнeги Монголын 6 сарын өндөр ачаалалтай Олон улсын мэргэжлийн СУРГАГЧ БАГШ бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж Их багш Чинзоригоосоо Анги хамт олноосоо сурч бэлдэж, шалгалт өгч маш амжилттай тэнцэн Хүлээн зөвшөөрөгдсөн Мэргэжлийн Сургагч багш буюу /coach, business trainer/ болох болзолоо хангалаа гэв.

Ийнхүү нэгэнтээ шүүмжлүүлж явсан загвар өмсөгч бүсгүй өдгөө үн өөрийгөө үргэлж л хөгжүүлж сайжирч, суралцаж, шинийг эрэлхийлж байвал цовоо сэргэлэн, өнгө жавхаатай, тархи эрүүл,сэтгэлгээ хандлага эeрэг байдаг даа хэмээн бусаддаа зааж зөвлөсөөр явна. Үүнийг л өөрчлөлт гэж хэлэх биз ээ.

error: Content is protected !!