Б.Тамирын анхны эхнэр Золоогийн сүүлийн үеийн фото


СУИС-ийн оюутан байхдаа зохиолч Б.Шүүдэрцэцэгийн бүтээл болох Шүрэн бугуйвч киноны гол дүрд тоглож, олонд танигдсан жүжигчин Э.Золзаяа Sound of kiss хамтлаг хүртэл байгуулж явсан адтай бүсгүй. УДЭТ-ын жүжигчин Б.Тамиртай үерхэж, Цэгц-Үжин нэртэй хөөрхөн охиноо төрүүлснээр ажил амьдралаа цэгцэлсэн гэгддэг түүний хувьд, дууны уран бүтээлээ дахин үргэлжлүүлээгүй.

Харин сургуулиа төгсөөд чөлөөт уран бүтээлч болох үедээ охиныхоо аав Б.Тамираас салсан жүжигчин бүсгүй нэг хэсэг Маск продакшинд харьяалагдаж явсан. Хошин жанраас татгалзаж дэлгэцийн бүтээлээрээ эргэн ирсэн тэрбээр шаргуу ажиллах болжээ.

Анхны нөхрөө мэргэжил нэгт нэгэн бүсгүйд булаалгасан гэдэг Золоо өдгөө ганц бие яваа. Түүнийг ойр дотныхон нь нэлээд томоожсон гэх бор шувуу нисгэдэг.

Нэг хэсэг хувийн бизнест хөл тавьж үсчин, гоо сайхны салон нээж урлаг, соёл гээд нэлээдгүй алдартнуудыг татаж чадсан. Бүтэн амьдралд тоглоод өөрийгөө жүжиглэх чадвартай гэдгээ дахин харуулаад авсан юм. Хэд хэдэн кинонд тоглосон Золоо бүгдэд нь өөр өөр өнгө төрхийг гаргасан ажээ.

error: Content is protected !!