Xүчтэй гeнийн шинж нь хөрслөг бор арьс, зузаан уруул…


Хүчтэй хүчгүй генийн тухайдМэдэх, мэдсэнээ түгээх эр зоригтой бай!  (sapere aude танхимаас) Дэлхий дахиныг бүхэлд нь хамарсан Ковид19-ын халдварын хүндийн тѳв Европт шилжээд удаагүй баина. Дэлхийн тэргүүлэх эрдэмтдийн дүгнэлтээр КоВиp (коpoнавиpус)  мутацид орсон нь ойлгомжтой боллоо. Энэ тѳрѳл нь ковидоос илүү түрэмгий, халдварын хурд, тархалтын далайц эрчимтэй, нас баралтын индекс ѳндѳр байна. Европын орнууд бараг л нилэнхүйдээ хязгаарлалт карантинд орж, комендант цаг тогтоон локдаун (чангатгасан хориглолт) зарлаж байна. Их Британи, Франц, Герман, Испанид хоногт 300-400 хүн амь алдаж байна. Коронавирусын халдварыг үндсэндээ хяналтнаас алдлаа.Вирусын ѳмнѳ шинжлэх ухаан сөхөрлөө. Эрдэмтэд вирусын халдварлах, эс халдварлах, оршин тогтнох бүхий л талыг гүнзгийрүүлэн судлаж байна. Яагаад зарим хүнд, тэр ч атугай бүхэл бүтэн популаци хүн ам, нийгмийн бүлэгт халдварлахгүй байгаа, сүргийн дархлаа гэж чухамдаа юу болох, яагаад соёл иргэншлийн түвшин ѳндѳр байх тусам халдварлалт, нас баралт ѳндѳр байгаа тухай асуудлын учир шалтгааныг нь олох гэж уйгагүй оролдож байна. Ялангуяа генийн шинжлэх ухааны судалгаа хүчээ авлаа. Энэ удаад генийн удамшил халдварлалтад яаж нѳлѳѳлж байгаа хүрээнд эрдэмтдийн хийсэн зарим дүгнэлтийг тэрлэн толилуулж байна, хүлээн авч сонирхоно уу!  Амьтны аймагт хүчтэй хүчгүй ген гэж угаас бодитойгоор оршиж байдаг байгаль ертѳнцийн жам ёсны зүй тогтол юм. Байгалийн тийм хууль байна гэсэн үг, уг хуулиудыг үндэслэгч нь Г.И.Мендель.   

Г.И.МЕНДЕЛЬ (1822-1984), Австрийн Хейншиндорф. Удамшлын сургаалийг боловсруулж, хоромсомын онолыг томъёолон, удамшлыг үе удам дамжуулан тээвэрлэгч нь ген юм байна гэж үзэн генийн 3 хуулийг нээн тайлбарласан эрдэмтэн. Сонгодог генетикийн шинжлэх ухааны үндсийг тавигч. Аливаа бие организм чийрэг ба сул байх нь генээс хамааралтай гэж Мендель үзжээ. Бие организм байгалийн хүчин зүйлүүд, уур амьсгал цаг агаарын нѳхцѳл байдалд тэсч үлдэх, даах чадвар нь харилцан адилгүй байдаг нь гентэй холбоотой гэж үзэн энэ чиглэлээр нарийн судалсны ачаар генийн тогтолцооны гайхамшигтай хуулиудыг нээжээ. Менделийг залгамжлагчид хүчтэй хүчгүй генийн шинжийг маш нарийн гаргаж тодорхойлсон байдаг юм.

Үүнд: ХҮЧТЭЙ ГЕН – Ширүүн хар үс, Хар хүрэн нүд, Ѳргѳн эрүү, Зузаан уруул, Хѳрслѳг бор арьс

 ХҮЧГҮЙ СУЛ ГЕН – Цайвар үс, Тунгалаг нүд, Нарийн эрүү, Нимгэн уруул, Хѳрс муутай цайвар арьс

 Хүчтэй хүчгүй генийн харьцаанд хүчтэй нь хүчгүйгээ байнга давамгайлж ялан дийлэх чанартай байдгийг бас тогтоосон байдаг.   Орчин үеийн сонгодог генетикийг хѳгжүүлэх, ялангуяа ген ба DNA-гийн холбоосыг тогтооход маш их хүчин зүтгэл гаргасан эрхэм бол Рокфеллер юм. Генийн мутацыг хиймлээр, цѳмийн физикийн аргуудаар явуулж Дарвинизмын хувьслын хѳгжлийн онолыг үнэгүйдүүлсэн нь 1930-1940 онуудад нээгдсэн Генийн саармагжуулалтын онол гэгчтэй холбоотой байдаг. Тун удалгүй онолын үндэслэлүүд эрчимтэй хѳгжиж хүний биеийг дураар ѳѳрчилж болох, тэр ч байтугай хүн хийж болох бүх үндэслэл бий болсноор энэ чиглэлийн ололын судалгааг НҮБ-ын тусгай тогтоолоор хориглосон байдаг, гэхдээ нууц байдлаар үргэлжлэн судлагдсаар байгаа нь ойлгомжтой юм. 

ЛАНДШАФТ ДАРХЛАА Ландшафт дархлааны тухай би маш их бичсээн, ѲЛГИЙ НУТАГ гэж орчуулмаар санагддаг. Ланд гэдэг нь газар, шафт гэдэг нь газартай холбоотой бүхий л зүйл гэсэн немц гаралтай нэр томъёо. Ландшафтад, газар түүн дээр орших уул ус, ургамал амьтан бүгд, цаг уур хүртэл орно. Ландшафт дархлаа нь гентэйгээ салшгүй холбоотой болох зүй тогтлыг Манчестрийн ИС-ийн профессор Даниэл Дэвис нээсэн байдаг. Д.Дэвис Генийн давхцал болон 120 гаруй академик бүтээлээрээ Нобелийн шагнал хүртжээ. 

(Үргэлжлэл бий)  Социологич, памфлет нийтлэлч  И.Цэрэнхүү

error: Content is protected !!