Ч.Ганжавхлан: 100.000 төгрөг хүүхдийн төлөө гаргасан бодлого гэж би огт боддоггүй, учир нь


Хүүхдийн мөнгө гээд 100.000 төгрөгийг тууштай тарааж байгаа. Гэтэл өнөөдөр бид 4 настай охин хоёр өдрийн турш нэг ч хоол хэлэн дээрээ тавиагүй нэмээд шарх сорвитой олдсон талаар сонсож их цочирдлоо. 100.000 төгрөг яагаад тэр охинд талх болж очсонгүй вэ. Таны бяцхан үрд 2 хоног ямар ч хоол өгөхгүй бол яах бол? … Энэ бол сүүлийн хэдэн жилийн нийтлэг үзэгдэл юм. Тураалтай, тэжээлийн дутагдалтай, тархины даралттай … 10 аяга хоол өгсөн ч сэтгэл нь цадахгүй идээд л байдаг нүд хальтрам тэр зураг …

Хичнээн сар жил өлмөн зэлмэн явсан болоод олдсон дээр нь тэгэж их сандран иднэ вэ? 100.000 төгрөг хүүхдийн төлөө гаргасан бодлого гэж би огт боддоггүй. Яагаад гэвэл тэр мөнгө ирснээс хойш хоёр өдөр гэр хорооллын гудамж, булан бүрт битүү архи уусан хүмүүс цамнаж байдаг, бүр ИЛТ Хүүхэддээ талх авч өгөөгүй хэрнээ өөртөө архи гударчихдаг. Хүүхэд сонгуульд санал өгдөггүй болохоор энэ бол хүүхдэд чиглэсэн хүүхдийн мөнгө биш юм. Мэдээж цөөхөн хариуцлагатай тус мөнгө тунчиг хэрэг болж байгаа сайн эцэг эх бий. Тэр нь өөрөө нийгмийн гол төлөөлөл биш цөөнхи юм. Архидалт, ажилгүйдлийг дэмжсэн маш буруу бодлого явсан. Тэрний оронд тэгш хүртээмжээ бодоод хүүхдүүддээ өдөр очоод аяга хоол буудчихдаг, суугаад ном уншчихдаг, гадаа нь тоглочихдог олон нийтийн төвүүд барьж өгсөн бол хүүхдүүд гэртээ цоожлогдож шатах үхэхгүй, тоглоом хайж живж үхэхгүй, гэртээ өлбөрч үхэхгүй, гадаа хөлдөж үхэхгүй байлаа. Нэг дүүргээр нь үржүүлж үзэхэд л нэг байтугай

Ид шидийн орон барьчих мөнгийг зүгээр л хавтгайрсан архидалт руу цутгаж байна. Үүнийг зөв бодлого гэх үү ? Сонгуулиар мөнгө тараагаагүй биш энэ 100.000 төгрөг чинь бараг л сонгуулийн далд мөнгө байсан шүү. Маш их архи авч уусан шүү. Би үргэлж гэр хорооллын гудамжаар аппараттай явдаг хүн баримт хэрэгтэй бол ирээд үзээрэй. Өнөөдөр гишүүдээс талхны үнэ асуугаад байх шиг байна лээ тээ, талхны үртэс ч олж идэж чадахгүй байгаа хүүхдүүдийн талаар асуухгүй байсан юм уу, Талхны үнийг зөв хэлчихвэл ямар мундаг гишүүн бээ гээд алга таших ёстой юм уу? Тэгвэл жижиглэн гээд асуу талхнаас хоёр дахин хямд … Тэрний үнэ биш зүгээр юу гэдгийг нь гадарлаж байвал ард түмний төлөөлөл юм үзье. Би 2 жилийн өмнө ид шидийн уут аянаар явж байгаад кардон цаас мэрээд сууж байсан 2 хүүгийн талаар эмзэглээд бичихэд худалч, поп, сенсаацчинаараа дуудуулж байсан юм.

Тэгвэл өнөөдрийн 2 хоног хэлэн дээрээ юм тавиагүй бяцхан охин кардон цаас байтугай мэрээд суухаар байгаа? 45 хоногийн өмнө 9-хэн настай бяцхан охин хойд эцгийнхээ гарт харгисаар амиа алдаад #ХүнБай хөдөлгөөн эхэлсэн, өнөөдөр ядаж 49 хоног нь ч дуусаагүй байна шүү. Та аль хэдийн мартчихаагүй биз дээ, Хүн хэвээрээ байгаа биздээ? Энэ бол сарын аян биш шүү, бодит байгаарай. Хүрэлсүх сайд аа та бол хүчирхийллийг таслан зогсоох үүрэг өгсөн хүн шүү дээ Араас нь хэр санаа тавьж байна? Эсвэл зүгээр л ээлжит нэгэн … Ч.Ганжавхлан 2020.11.05

error: Content is protected !!