Бурханы таалалд нийцсэн Б.Батцэцэглэн


Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Б.Батцэцэглэн гэх энэ бүсгүйг уртын дуу сонирхогчид андахгүй мэднэ. Түүний аав өөрийнхөө нэрийг оруулан түүнд энэхүү нэрийг хайрласан аж.

Тэрбээр Марко Поло киноны Унгарт болсон зураг авалтад 2015 онд явж, Хубилай хааны хүүгийн хуримны хэсэгт Зээргэнтийн шил уртын дуугаа дуулж байсан түүхтэй. Энэ талаараа, Тэр үед монголчуудаас гадна олон гадаад хүмүүс дуу сонсоод уйлж байсан юм. Дуу хуурт хил хязгаар байхгүйг ойлгож, их урам зориг авч байлаа.

Тэгэхэд л би дуулах ёстойгоо, хүмүүст түгээх хэрэгтэй гэдгээ илүү мэдэрсэн. Бурхан хамгийн хайртай хүнээ дуучин болгодог гэсэн шүү. Тийм болохоор дуучин болсондоо үргэлж баярладаг хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

error: Content is protected !!