Ч.Болд гоо сайхандаа мэс хүргэсэн үү


Кино урлагт хүч түрэн орж ирэн, олон сайхан киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин бол Ч.Болд. Үзэгчид түүнийг Боолын гэрээ, Бодлын хулгайч, Богд хаан, Надтай гэрлээч, Босго тотго кинонд бүтээсэн дүрээр нь илүү сайн мэдэх байх. Мөн Боловсрол суваг телевизийн бүтээл Мөрдөгч олон ангит кинонд тоглосон.

Анх тэрбээр Бид дөрвийн хайр кинонд тоглож олны танил болсон нэгэн. Урлагийн хүмүүс сайхан харагдах ёстой гэдэг бичигдээгүй хуулийг хүүхнүүд нь илүүтэй дагадаг жамтай. Тэгвэл эрчүүд ч дагадаг бололтой. Жүжигчин залуу гоо сайхандаа ихээхэн анхаардаг аж. Эрүүл, төгс гоо үзэсгэлэнг бэлэглэдэг нэгэн эмнэлгээр үйлчлүүлж гоо сайхандаа мэс хүргэсэн үү гэлтэй реклам явах боллоо.

error: Content is protected !!