Дуучин Ука төрсөн өдрөөрөө Алтан гадас одон хүртлээ


Залуусыг байлдан дагуулдагч дуучин Ука буюу Д.Уламбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа юм.

Тэгвэл түүний 38 насны төрсөн өдрийн хамгийн том гэнэтийн бэлэг нь Төрийн дээд одон байлаа. Алтан гадас одонгоор шагнуулсан түүнд баяр хүргэж фэнүүд нь төв талбай дээр цугларчээ.

Одоогоос 16 жилийн өмнөөс дуулж олны танил болсон тэрбээр Nature sounds-с төрсөн дуучин юм. Тус студийг Дашка удирдан нэлээдгүй хэдэн урлагийн содон дуучдыг бэлтгэн гаргасан байдаг.

Укаг Алтан гадас одонгоо төрийн ордноос гардан аваад гарч ирэхэд нь түүний найзууд болох Элитүүд нь тосож авчээ. Өнөө орой тэд давхар баяр тэмдэглээд бут авах нь.

error: Content is protected !!