Фэнүүдээ гонсойлгосон О.Билгүүний таалсан Азийн супер модель Т.Алонгоотой танилц


Дэлхийн хувцас загварын ертөнцөд Монгол хэмээх нэрийг дуурсгах супер моделиор Т.Алонгоо World Supermodel Pageant буюу Дэлхийн супер модель шалгаруулах тэмцээнээс Гран-при шагналыг 2017 онд гардан авч байсан билээ. 18 насандаа супер модель болсон тэрбээр өдгөө модель.мн гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байгаа юм.

МУИС-ийн Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийг төгссөн. Түүнийг дунд ангид байхад нэг танил охин загвар өмсдөг байж. Ингээд тэрхүү охины зургийг ээждээ харуулахад түүнийг ч мөн явж болохыг зөвшөөрснөөр Шилмэл Загварт суралцаж, гэрээ моделиор нь ажилласан удаатай.

Хайрын романс үүсгэж олны хэл аманд өртөж байгаагүй Т.Алонгоо сүүлийн үед О.Билгүүнтэй дотносох болжээ. Тэдний харилцаа саяханы нэг өдөр болсон томоохон арга хэмжээний үеэр хамтдаа авахуулсан гэрэл зургаар ил болсон юм.

Харин загвар өмсөгч О.Билгүүний хувьд ганц бие аав бөгөөд охинтой. Тэдний харилцааг мэдсэн загвар өмсөгч залуугийн фэн охид ихэд гонсойсон гэдэг.

error: Content is protected !!