Нүүрсэн эм уувал шартахгүй


Аp xи, даpc уусны маргааш нь шартах гэдэг том асуудал байдаг билээ. Эмийн сангуудаар шартуулахгүй байх эм, тан асуусан хүмүүс цөөнгүй байдаг нь нууц биш юм. Тэгвэл нүүрсэн эм хэрэглэсэн нөхцөлд маргааш нь шартана гэж айх хэрэггүй ажээ.

Бөөрний үйл ажиллагааг дэмжих: 2010 онд Бөөрний дутагдалд орох, бөөрний өрөвслийг эмчлэх гэсэн сэдвээр эрдэм шинжилгээний ажил хийсэн Саудын Арабын мэргэжил дээшлүүлэх багш нарын судалгаагаар бөөрний өрөвслийг нүүрсэн эм анагаах чадвартай болох нь тогтоогдсон байна. Бөөрөнд дутагдаж байдаг шим тэжээлийг нүүрсэн эм нь өөртөө агуулдаг аж.

Шүд цайруулах– Шүд шарлах нь хэд хэдэн шалтгаантай байдаг бөгөөд ихэвчлэн тамхи татах болон өвчний улмаас шүд шарладаг байна.
Заавар: Нүүрсэн эмээ сайтар нунтагласны дараа шүдний сойзон дээрээ түрхэнэ. Дараа нь шүдээ энгийн үед угаадаг шигээ угаана. Угааж дуусмагцаа амаа усаар зайлна. Аман доторх харлаж буй хэсгийг бүгдийг нь алга болтол угаана. 7 хоногт уг зааврын дагуу 1-2 удаа хийж үзээрэй

Батга эмчлэх – Арьсаа буруу арчилснаас үүдэж нүүрэнд батга гарах нь, хамгийн том асуудлуудын нэг билээ. Гэвч нүүрсэн эмийг хэрэглэснээр батганаас хялбархан салах боломжтой байна.
Заавар: Нэг таблет нүүрсэн эмийг 2 хоолны халбага алое вера гельтэй сайтар холино. Дараа нь нүүрэн дээрээ нимгэхэн түрхэнэ. Хаттал нь хүлээх хэрэгтэй. Дараа нь бүлээн усанд нүүрээ сайтар угаана. Хэрвээ үр дүн гарахгүй бол энэ аргаар 3-4 өдөр тогтмол туршиж үзээрэй

error: Content is protected !!