Эйнштейн илтгэл тавьж байхад хамгийн их нийтлэг асуусан асуулт


Эйнштейн АНУ-н дээд сургуулиудад илтгэл тавьж байхад, хамгийн их нийтлэг асуусан асуулт нь:

-Та БУРХАНД итгэдэг үү? гэхэд тэрээр үргэлж ингэж хариулдаг байжээ:

– Би Спиноза-н бурханд итгэдэг. Baruch de Spinoza нь Голланд гүн ухаантан бөгөөд 17-р зууны суут рационализмыг баримтлагчдын нэг байсан.

(Спиноза) : Бурхан ингэж хэлэх байсан: Залбирахаа боль
Миний хувьд та нарыг гадаа (дэлхий ертөнц рүү) гарч амьдралыг амтлаасай гэж хүснэ. Би та нарыг дуу дуулж, хөгжилтэй байж, би та нарт зориулж хийсэн бүх зүйлээс таашаал аваасай гэж хүснэ.

Та нар өөрсдөө барьсан тэр харанхуй хүйтэн сүм рүү явахаа боль, мөн миний гэр гэж дуудахаа ч боль. Миний гэр уул, ой мод, гол, нуур, далайн эрэг дээр байдаг. Тэнд л би амьдарч та нарт өөрийн хайраа илэрхийлдэг.

Өөрсдийнхөө гунигт амьдралд намайг буруутгахаа боль; би хэзээ ч чамд буруу юм байна эсвэл чи гэм нүгэлтэн, эсвэл чиний бэлгийн амьдрал чинь муу зүйл гэж хэлэхгүй. Сekc бол би та нарт өгсөн хайрыг, таашаалыг, аз жаргалыг илэрхийлэгч юм. Тийм болохоор тэдний та нарт итгүүлсэн бүх зүйлийг надад тохож болохгүй.

Надтай ямар ч холбоогүй ариун судруудаа уншихаа боль. Чи намайг нар жаргахад, найзуудынхаа харцнаас, хүүгийнхээ нүднээс … уншиж чадахгүй бол намайг ямар ч номноос олж уншиж чадахгүй!

Надаас надад энэ ажлыг яаж хийхийг хэлж өгөөч гэж асуухаа боль. Надаас айхаа боль. Би чамайг шүүж, шүүмжилдэггүй, уурладаггүй санаа зовдоггүй. Би бол цэвэр ариун ХАЙР юм.

Надаас уучлалт гуйхаа боль, уучлалт гуйх юу ч байхгүй. Би чамайг бүтээсэн бол… Би чамайг хүсэл тэмүүлэл, хязгаар, таашаал, мэдрэмж, хэрэгцээ, зөрчил, … чөлөөт санал бoдлоор дүүргэсэн. Би яаж өөрөө чиний дотор хийсэн зүйлд хариу үйлдэл үзүүлсний чинь төлөө буруутгаж чадах юм бэ? Чи өөрөөрөө байсны төлөө би яаж чамайг шийтгэх юм бэ, би өөрөө чамайг бүтээчихээд?

Би муухай аашилдаг хүүхдүүдээ мөнхөд шатаах газрыг бүтээнэ гэж бодож байна уу? Ямар бурхан тэгэх юм бэ?

Үе тэнгийхнийгээ хүндлээрэй бас өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хийгээрэй. Миний гуйх зүйл бол амьдралдаа анхаарлаа хандуул, тэр анхаарал чинь чиний замыг заах болно.

Хайрт минь, энэ амьдрал бол сорилт биш, зам дээр гишгэх алхам биш, давтлага биш, диваажингийн оршил биш юм. Энэ амьдрал бол зөвхөн ОДОО, одоо байгаа цорын ганц зүйл бөгөөд чамд хэрэгтэй бүх зүйл юм.

Би чамайг бүрэн чөлөөллөө, ямар ч шагнал шийтгэлгүй, ямар ч гэм нүгэл, сайн үйлгүй, хэн ч бал бариад бичихгүй, хэн ч бүртгэл хөтлөхгүй. Чи өөрийн амьдралдаа бүтээх бүрэн эрх чөлөөтэй. Диваажин эсвэл там.

Би чамд энэ амьдралыг, мөн дараа нь юу байгааг хэлж чадахгүй ч бяцхан зүйл хэлье. Тэнд юу ч байхгүй мэт амьдар. Энэ л чиний цорын ганц жаргах, хайрлах орших боломж мэт.

Тэгэхээр, дараа нь юу ч байхгүй бол миний өгсөн боломж танд таалагдсан байх болно. Хэрэв дараа нь юм байвал, чамайг зөв эсвэл буруу аашилсан уу гэж би асуухгүй гэдэгт итгэлтэй байгаарай.
Би харин ингэж асууна. Чамд энэ таалагдсан уу? Хөгжилтэй байсан уу? Танд юу хамгийн их таалагдсан бэ? Чи юу сурсан бэ?…

Надад итгэхээ боль; итгэх нь таамаглах, таах, төсөөлөх явдал юм. Би чамайг надад итгэхийг хүсэхгүй байна, харин өөртөө итгээсэй гэж хүсч байна. Намайг хайртай хүнээ үнсэх, бяцхан охиноо тэвэрэх, нохойгоо энхрийлэх, далайд байхдаа мэдрээсэй гэж хүсч байна

Намайг магтахаа боль, намайг өөрийгөө хэт өргөмжилсөн бурхан гэж бодоо юу?

Би магтуулахаас залхаж байна. Би талархал хүлээхээс залхаж байна. Өөрөө өөртөө, өөрийнхөө эрүүл мэндэд, харилцаандаа дэлхийдээ анхаарал тавьж л надад батал. Өөрийн баяр баясгаланг илэрхийл! Тэр чинь л намайг магтах магтаал байх болно.

Хүндрэл учруулж, миний талаар сургасан зүйлийг тоть шиг давтахаа боль.

Та нарт өшөө илүү гайхамшиг юунд хэрэгтэй вэ? Маш олон тайлбарууд?

Цорын ганц баталгаатай зүйл бол та энд байна, амьд байна, мөн энэ ертөнц гайхамшгаар дүүрэн байна.

-Спиноза.

/Орчуулсан Б.Мягмарцэнд/

error: Content is protected !!