Жүжигчин Шагай залуу ч байж, сахалтай ч байж харин одоо…


Улсын тэргүүний уран сайханч Шагай байна аа гээд л тайзнаа жүжиглэдэг энэ залууг танихгүй хүн ховор болсон. Г.Алтаншагай драмын тайзнаас ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө дэлгэцийн бүтээлд түлхүү бүтээх болов.

Ээжийн дайсан киноноос эхлээд л нэлээд олон бүтээлд тоглосон. Өөрөө ч бие дааж Хар сувдны нууц, Ээжийн дайсан 2 гээд кино бүтээсээр яваа. Тэрбээр Хархны өгөөш кинонд 11 жилийн өмнө тоглохдоо нас нь залуу ч сахалтай одооны төрхөөсөө илүү овортой нэгэн байжээ.

Түүнийг овортой байсан хэмээн фэнүүд нь хэлсэн бол харин одоо 11 жилийн өмнөхөөс залуу харагдаж байна аа гэв. Урлаг, соёлынхоныг улаан фэнүүд л хэрхэн өөрчлөгдөж буйг сайн мэдэж харамгүй шүүмж, магтаалаа хайрладаг хойно доо.

error: Content is protected !!