Жүжигчин Э.Пүрэвжаргалын хожимдсон ухаарал


Нууц амрагийн дүрийг гайхалтай бүтээдэг гэгдэх болсон жүжигчин Э.Пүрэвжаргал эмнэлгээс гарсан даруйдаа л уран бүтээлдээ шамдан оржээ. Тэрбээр автомашины осолд ороод нуруундаа төмөр хатуулсан түүнийгээ өнгөрсөн сард авахуулахаар эмнэлэгт хэвтсэн гэдгээ дуулгаж байсан юм.

Тэрбээр хожуу ойлгосон амьдралын дүрмээ сонирхуулав. Хэнтэй ч зууралдах хэрэггүй. Чи тэдэнд хэрэгтэй, хэрэггүй аяандаа харагдана. Ямар ч сайхан үгэнд бү ү итгэ.

Сайхан үг манай үед сохор зоосны ч үнэгүй. Чамайг үнэлдэг хүмүүсийг хүндэл. Чи хэрэггүй хүмүүсээс хол яв. Ямар ч тайлбарт бүү итгэ. Хүн хүсвэл ямар ч нөхцөлд хийж чадна. Хүмүүсийг өөр шигээ бүү дүгнэ. Чи тэдний төлөө хийж чадах байсан юмыг тэд чиний төлөө хийж чадахгүй гэв.

error: Content is protected !!