40 гарч яваа усны гүнж Укагийн янаг төрх


Монголд анх удаа акуа фитнессийг эхлүүлж байсан хүн бол Aqua fitness клубын захирал Б.Уянга буюу усны гүнж Ука. Энэ хүнийг танихгүй хүн бараг байхгүй биз ээ.

Тэрбээр багаасаа усан спортоор хичээллэсэн нэгэн. Өдгөө 40 гарч яваа түүнийг Алтжин брэнд нүүр царайгаа болгожээ. Зөв хооллолтыг гол зэвсгээ болгосон Ука 20 настай юм шиг л сайхан харагдаж байгаатай уншигч та санал нийлэх биз.

Түүнийг ээж болоод улам ч үзэсгэлэн төгөлдөр болж янаг харагдах болсон хэмээн фэнүүд нь үнэлдэг аж. Тэрбээр хэт туранхай байхыг гоо сайхан гэж боддоггүй байна.

Эмэгтэй хүн эрүүл харагдах нь чухал гэнэ. Эрүүл, гоолиг бэлхүүстэй, бие нь зөв галбиртай байх чухал хэмээн Ука фэнүүддээ зөвлөдөг ажээ.

error: Content is protected !!