53 нас хүрсэн ч цог, золбоогоо гээхгүй Эрос Т.Ариунаа


1980-аад онд Монголын эстрад дууны урлагт өөрийн эрч хүчтэй хоолойгоор цойлон гарч ирсэн Төмөрийн Ариунаа өдгөө 53 настай. Нас бол зүгээр тоо гэдгийг харуулж яваа тэрбээр цог, золбоогоо гээх нь бүү хэл улам залуужиж, өнгөлөг болсоор.

Тэрбээр багаасаа л дуу бүжигт авьяастай хүүхэд байсан аж. Ариунаа нь нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургуульд сурагч байх үеээсээ хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор “Нарны дуулал” хамтлагт дуулж байсан юм. 15 настай байхдаа 16 нас хэмээх дууг анх дуулсан нь түүнийг олонд таниулан энэхүү дуу нь хүүхэд, залуучуудын сонсох дуртай дуу болж чадсан  байдаг.

Дунд сургуульд байхдаа Т.Ариунаа Монголын пионерын байгууллагын урлагийн үзлэгийн мөнгөн медаль хүртсэн ба мөн Зөвлөлтийн дуу дуулаачийн улсын уралдаанд шалгарч байжээ. Хожим нь тэрбээр Болгар улсын Хөгжмийн дээд сургуульд суралцан төгсөж мэргэжлийн дуучин болж өдгөө монгол түмэндээ их эрч хүчийг бэлэглэж улам ундарсаар явна.

error: Content is protected !!