Солонгост танигдсан монгол жүжигчин Б.Янжиндулам брэнд дэлгүүртэй болжээ


Жүжигчин Г.Ундармаагийн бүтээл болох Амьдралоги кинонд тоглож олны танил болсон Б.Янжиндулам БНСУ-д илүүтэй танигдсан жүжигчин. Тэрбээр БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуульд жүжигчний мэргэжлээр суралцаж, Шилдэг төгсөгч болж, сургуулийнхаа нэрэмжит бөгжөөр шагнуулсан нэгэн. Хэд хэдэн солонгос кинонд гол болон туслах дүрийг бүтээгээд авсан билээ.

Харин өдгөө тэрбээр өөрийнхөө брэнд дэлгүүрийг нээж бизнесээ өргөжүүлжээ. Энэ талаараа, Эхлэх цэг дандаа л хэцүү байдаг. Олон сар өдөр уйгагүй явсны эцэст бодлоо бодит болгоод дотор нь ороод суухад тайван сайхан байна.

Охид бүсгүйчүүдэд яг л энэ мэдрэмжийг өгөх гэж хичээсэн юм. Бүсгүйчүүд дэлгүүрээс минь зөвхөн хувцас биш сэтгэл ханамж, өөрийгөө дээдлэх мэдрэмж, үнэ цэнийг хамтад нь авах боломж нөхцөлийг хангаж өгөхийг хамгийн их хүссэн.

Хайрт Аав ээжийн минь дэмжлэгээр энэ бүхэн бодит биелэл болсонд маш их баярлаж байна. Дараа дараагийн ажил бизнесдээ нямбай хандаж хичээх болноо. Та бүхэн ADORE-т тавтай морил хэмээв.

error: Content is protected !!