Гавьяат Ж.Алтанцэцэг 2 сая төгрөгийн цамцаар гангарчээ


Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгийг нөхрийнхөө хайранд умбаж яваа нэгэн гэдгийг урлагийн болон түүний фэнүүд ярьдаг. Тэрбээр оюутан ахуйдаа ханьтайгаа өөрийн төрсөн өдрөөрөө танилцсан байдаг.

1998 он түүний хувьд уран бүтээлээ туурвиж, алдарт хүрэх он жилүүдийн эхлэл байв. Тэр жилээ өөрийн гэсэн дуунуудтай болж эхэлсэн. Тухайлбал, Итгэл өгөөч наддаа, Чиний явсан намар дуугаа бичүүлж, FM радиогоор түгээснээр олны танил болсон гэдэг.

Намайг эзэмдэх чиний сэтгэл нэртэй цомгоо хэвлүүлснийхээ дараахан Одиссей анхны тоглолтоо толилуулсан цагаас үзэгчид түүний авьяасыг үнэлэх болсон билээ. Тэрбээр ханьдаа зориулж Зөвхөн чамайг хайрлана дуугаа зориулсан гэдэг. Өдгөө ханийхаа хайранд жаргаж яваа дууч бүсгүй хэдхэн хоногийн өмнө амьд тоглолтоо фэнүүддээ хүргэсэн.

Түүнийг санасан фэнүүд нэгэн үдшийг хамтдаа сэтгэл сэргэтэл өнгөрүүлсэн гэнэ шүү. Салбар салбарын олны танил эрхэмүүд уригдсан томоохон загварын шоунд уригдан ирэхдээ Ж.Алтанцэцэг 2 сая төгрөгийн цамцаар гангарчээ.

error: Content is protected !!