Хамаг Монгол төсөлд Чингис хаан одон хүртээх үү?


Монгол Улсын Гавьяат жүжигчин Самандын Жавхлангийн санаачлан эхлүүлсэн Хамаг Монгол төсөлд Чингис хаан одон гардуулах тухай мэдээлэл сошиалд түгжээ.

Хамаг Монгол төслийг анх 2013 оны гуравдугаар сард санаачлан, Улаанбаатар хотод нээлтээ хийж, Буриад, Халимаг, Тува, Өвөр Монгол гэсэн монгол туургатан улсад үргэлжлүүлжээ.

Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд бүрэн хэмжээний бие даасан тоглолтыг 12 удаа зохион байгуулж, дэлхийн монголчуудыг соёл, ёс заншлаараа нэгдэн нийлэхийг уриалсан хоёр цомог, таван нэвтрүүлэг бэлтгэн түгээж, дэлхийгээр тархан суурьшсан монголчуудад хүргэсэн тухай төслийн зүгээс мэдээлж байсан юм. Монгол үндэстэн бүрийг оюун санаа, ёс заншил, соёл урлагаар нэгдэн нийлүүлж, соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлж, орхигдсон өв соёлыг сэргээн, туургатан улсуудыг таниулж, сурталчлах өргөн цар хүрээг хамарсан уг төсөлд Чингис хаан одон хүртээхийг олон нийтийн зүгээс ч дэмжиж байгаа бололтой.  

Сануулахад, энэ жилийн хувьд өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр арваннэгдүгээр сарын 16-ны даваа гарагт тохиож байгаа бөгөөд энэ өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ойг тэмдэглэнэ. 

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Чингис хаан одонгийн эзнийг шалгаруулдаг уламжлалтай. Чингис хаан одонг 2005 оноос олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008, 2018 онд өнжиж байжээ. 

ЧИНГИС ХААН ОДОН ХҮРТСЭН ЭРХМҮҮД 

2005 он: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат2006 он: Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав2009 он: Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн2010 он: Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн Р.Гончигдорж2011 он: Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди2012 он: Монгол Улсын Гавьяат эдийн засагч, доктор Д.Дэмбэрэл2013 он: Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном2014 он: Академич Х.Намсрай2015 он: Соёлын Гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо2016 он: Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар2017 он: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин-2008” олимпийн аварга Н.Түвшинбаяр2019 он: “The Hu” хамтлаг

error: Content is protected !!