Сураг алдарсан Кивигийн нэг жимс


Анх гурван төрхийг харуулж гарч ирсэн охидын хамтлаг бол Киви. Тус хамтлагийн гишүүдээс хамгийн царайлаг, хамгийн хэл амтай гишүүний нэг бол Агий буюу Алтанцэцэг.

Барагтай л бол амнаас нь үг дуугардаггүй тэрбээр өдгөө сураг алдраад удаж буй. Хамтлагийнхаа хамгийн отгон гишүүн гэгдэх Агий өнгөрсөн жилээс эхлэн усанд хаясан чулуу мэт нам гүмхэн амьдарч байна. Хүн бүр л цахим орчинд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, тэр дундаа урлагийнхан бол энд амьдардаг гэхэд болно. Тэгвэл Агийд албан ёсны сошиал хаяг ч байдаггүй.

Хайр дурлалын асуудалд тийм ч бүтэлтэй байгаагүй дууч бүсгүй хувийн амьдралаа ч нууцлаг авч үлддэг нэгэн бололтой.

error: Content is protected !!