Хүнсний нөөц хангалттай байгаа. Дэлгүүрүүд хэвийн цагийн хуваариар ажиллана


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сaйд З.Мэндсайхан иргэдийг хүнсний дэлгүүрт зохиомол дараалал үүсгэхгүй байхыг санууллаа.

Тэрбээр Нэн түрүүнд хүнсний хангамжийн нөөц хангалттай байгааг хэлье. Хүнсний хангамжийн аюулгүй байдал хариу арга хэмжээг авахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний хангамжийг хангалттай хэмжээнд бүрдүүлсэн.

Манай улсад kоронавиpусийн анхны тохиолдол Франц иргэнээс бүртгэгдэхэд иргэд хүнсний дэлгүүрт урт дараалал үүсгэх, хүнсээ нөөцлөх асуудал гаргаж байсан. Ийм асуудлыг дахин гаргахгүй байхыг хүсье.

Дэлгүүр, супермаркетууд хэвийн цагийн хуваариар ажиллана. Тиймээс иргэд гурван хоногт зохиомол дараалал үүсгэхгүй байхыг хүсэж байна хэмээн хэллээ.

error: Content is protected !!