Дуучин Ц.Намууны дуу алдам өөрчлөлт


Анх 2004 дуучин Б.Дашдондогийн Nature sound дуулаачийн төвийн гурав дахь төгсөлтөд Хонгор минь дуугаа УДЭТ-ын тайзнаа дуулж, Киви хамтлаг байгуулагдсанаа зарлаж байсан билээ. Ийнхүү ая зохиогч Б.Ангирмаагийн удирдлага дор хамтлагийн ахлагч Д.Уламбаяр, Ц.Намуун, Э.Энхзол нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ эхэлж байсан түүхтэй.

Гурван өөр төрхөөс бүрэлдсэн тус хамтлагийн Энхзолыг орлох хүн нь хэдэнтээ солигдоод авсан. Анхны бүрэлдэхүүндээ үнэнчээр зүтгэж яваа нь Ц.Намуун. Түүнийг соло уран бүтээл хийсэн ч газар аваагүй гэлцдэг.

Гэхдээ л хамтлагаа хамгийн сайхнаараа чимж яваа түүний дуу алдам төрх бүсгүйчүүдийг гайхашруулж, зарим хэсэг нь танихгүй байна. Ээж болсноосоо хойш илүүтэй намба сууж, үзэсгэлэн гоогоо улам тодотгож яваа хэмээн фэнүүд нь магтдаг аж.

Оддын нүүр хувиргагч Белла дууч бүсгүйг ийн буджээ. Нүүр будгийн урлаг гэж хүнийг танигдахгүй болгож чаддаг эд байна.

error: Content is protected !!