Жүжигчин Гэрэлцэцэг: Хүн идэхийн төлөө л амьдардаг юм байна лээ би биеэрээ мэдэрсэн


СУИС-д жүжигчин, найруулагчийн мэргэжлийг эзэмшээд төгссөн жүжигчин Гэрэлцэцэг хамгийн анх ажлын гараагаа Шинэ үе хамтлагаас эхэлж байжээ. Удалгүй Өнгөт инээд хамтлагт ороод тэндээсээ одоогийн Маск продакшныг байгуулахад тулгын гурван чулууны нэг нь байсан гэнэ шүү.

Тэрбээр Соёлын довтолгоо кинонд тоглосноосоо хойш тайзнаа болон дэлгэцийн бүтээлд гараагүй. Тэгвэл Бажийгийн блогт зочноор уригдан орж буу халав.

Энэ үеэрээ 21 мянга реалити шоунд оролцож байсан талаараа, би эхний өдрөө орноосоо босож чадаагүй хоносон шөлөө ууж байж боссон. Хамаг гар хөл салагнаад алингаа алдсан ш дээ. Хүн ер нь идэх гэж амьдардаг юм байна лээ. Би тогооч нь хоол хийж өгөхөд идсэнийхээ дараа шалтгаангүйгээр инээсэн. Тэгээд л би Солонгос хүмүүс байнга хоол ярьж явдаг учрыг тэгэхэд л олсон хэмээн хуучлав.


error: Content is protected !!