Сураг алдраад буй дуучин Д.Номинжин төрсөн өдрөөрөө өвөрмөц бялуу авчээ


Дуучин К.Номинжин Монголын малчид ямаагаа самнахдаа хэрхэн тарчилган зовоодог талаар ярьж, энэхүү үйлдэлд эмзэглэж байгаагаа илэрхийлж, ноолууран бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг уриалсан билээ. Монголд багаасаа амьдарч байгаагүй тэрбээр эх орныхоо уламжлалт мал аж ахуйг мэдэхгүй өссөн нь ийн илэрсэн.

Хэсэгтээ л ноолуурыг үнэгүйдүүлсэн түүний төрсөн өдөр өнөөдөр энэ сарын 9-нд тохиолоо. Дуучин, жүжигчин, ая зохиогч, бүжигчин, бясалгалын багш тэрбээр 31 насны төрсөн өдрөөрөө өвөрмөц бялуу бэлгэнд авчээ.

Веган хоолтон түүнд зориулсан цавууллаггүй бялууны чимэглэл нь Америкийн тугны өнгөтэй адил байсан гэнэ шүү. Махыг багаасаа идэж үзээгүй гэдэг К.Номинжин цагаан хоолтон байсан бол өдгөө веган болсон аж.

error: Content is protected !!