Олны танилууд хэрхэн коронавирусээс өөрсдийгөө хамгаалах талаар зөвлөгөө өгч, уриалга гаргалаа


Олны танилууд иргэдийг маскаа зүүж, коронавирусээс хэрхэн хамгаалж байгаа талаараа зөвлөгөө хүргэлээ. Тэдний зарим нь гадаад улсад зорчоод ирсэн нь ч байв. Тухайлбал, дуучин С.Сарнай, Чинбаа нар Тэд, нийтээрээ анхаарал болгоомж, ариун цэвэрч байдлаа нэмэгдүүлж хувийн зохион байгуулалт сайтай байхад муу зүйлээс хол байж чадах юм шүү. Миний бичсэн зүйлсийг тэвчээртэй уншаарай та нар минь.Бид гэр бүлээрээ Солонгост ид цар тахал давалгаалж байх үеэр 3 сарын турш 7 хоногт 3-4 удаа эмнэлэг явж үзлэгэндээ орох, үр хүүхдүүдээ өөрсдийгээ хамгаалж ариун цэврийг хатуу баримталж амьдралынхаа хэв маяг болгож байсанаараа эрүүл саруул эх орондоо ирсэн юм шүү гэв.

Гадуур явахдаа ризенэн бээлий, маск, малгай нүүрний халхавч байнга зүүгээд гэртээ ирэнгүүтээ үүдэндээ өмсөж явсан бүх хувцасаа болгоомжтой тайлаад шууд угаана. Бээлийтэй гараараа маскаа тайлж гадагшаа эргүүлж боогоод битүү уутанд бээлийтэйгээ хаях. Мэдээж зүүсэн нүдний шил, гар утас зэргийг бас ариутгана. Болж өгвөл үсээ задгай тавихгүй үсээ боож шүлжиж малгайтай гарч байх.
– Нүдээр халдварладаг тул нүдний шил зүүх.
– Гадны хувцас, гадны гутал бол хамгийн их нян тээгч учир үүднээс дотогшоо бүү оруулж байгаарай хэмээн захилаа.

Харин жүжигчин Нандиа гурван хоног гэртээ сайхан амарцгаая. Дархлаагаа дэмжээд гэрээсээ гарахгүй байгаарай гэлээ.

Мөн Хурд хамтлагийн Отгонбаяр Улсын Онцгой комиссоос үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотод маань 3 хоногийн хөл хорио тогтоолоо. Энэ цаг үед У.Хүрэлсүхээр ахлуулсан Монгол улсын Засгийн газар, Д.Сумъяабазараар удирдуулсан Нийслэл болон төрийн байгууллагууд, төрийн албан хаагчид чин зүрхнээсээ өдөр, шөнөгүй ажиллаж байна. Тэгвэл урлагийнхан бид өөрсдийн чадлаараа ард түмнээ заавар, зөвлөмжийг мөрдлөгө болгож хайртай хүмүүсээ хамгаалахад уриалж ажилламаар байна. Уран бүтээлч бидэнд маш их хүч байгаа шүү. Бүгд хамтдаа хариуцлагатай, хүчтэй байж энэ хүнд цаг үеийг даван туулцгаая хэмээн уран бүтээлчдээ уриалав.

Жүжигчин Нарансолонго Гурван С-г баримтлан коронавируст халдвараас сэргийлье.
1-р С: Агааржуулалт муутай, битүү орчинд бүү бай !
2-р С: Олон хүн цугларсан газарт битгий оч !
3-р С: Бусадтай хэт ойр зайнаас бүү харьц ! гэж зөвлөлөө.

error: Content is protected !!