Охидын зүрхийг зүсэгч реппер Thunder


Орчин цагийн охидод уран бүтээлээрээ таалагдах болсон реппер Thunder-ийн Ахиж хоёулаа муудахгүй шүү, Байгаагаар минь хүлээн авах уу зэрэг дууг нь сонсоогүй залуучууд үгүй биз. Түүний жинхэнэ нэрийг Б.Өлзий-Учрал гэдэг.

Харин тайзны нэрийг нь Thunder гэдэг бөгөөд тэрбээр Монгол Улсын их сургуулийг төгссөн аж. Тухайн үед их сургуулийнхаа 70 жилийн ойн баярын арга хэмжээнд дуулахад үеийнхэн ньThunder /Тундер/ гэж хочилдог байсан гэнэ.

Учир нь дандаа малгайтай цамц, аляска курткатай явдаг байснаасаа болж ийм хоч зүүжээ. Тэр нэрээрээ гудамжны реп дэмбээнд оролцохоор бүртгүүлсэн чинь Thunder /Тандер/ гэж дуудаад л ийм нэртэй болсон гэнэ шүү. Тэрнээс түүний тайзны нэрэнд гүн утга агуулаагүй нэр юм байна.

Өдгөө тэрбээр олон уран бүтээлийг сонсогчддоо хүргэжээ. Түүний youtube суваг нь аль хэдийнээ 184 мянган дагагчтай болсон байна. Thunder охидын зүрхийг зүсэгч залуус хэмээх жагсаалтад тэргүүлсэн болохыг харлаа. Фэнүүд нь л үүнийг мэдэх биз ээ.

error: Content is protected !!