Доктор Д. Нямбаяр: Оношлогооны талаар, тусгаарлалтын асуудал, УОК-ийн хариуцлагагүй алдаанаас болсон


ХБНГУ-ын Мюнхений Техникийн их сургуулийн Анагаахын сургуулийн эрдэм шинжилгээний багийн ахлагч, анагаах ухааны доктор Д. Нямбаяр өнөөдөр манай улсад үүсээд буй нөхцөл байдлыг талаар МҮОНТВ-ээс холбогдохоор яриа өгөх гэсэн ч зөвхөн гар угаах талаар ярь гэжээ. Үүнд бухимдсан тэрбээр ер нь энэ сэдвээр манай хэвлэл мэдээллийнхэн амаа бариулчихсан л байгаа юм шиг санагдаад байгаа юм даа хэмээн өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийллээ.

News Channel ТВ ээр ярилцлага өгөх урилга сая хүлээн авав. Оношлуур, лабораторийн тоног төхөөрөмж, одоо үүсээд бгаа нөхцөл байдлын талаар өнөөдөр голчлон ярих болно гэж байсан ч тус телевизийнхэн түүнээс ярилцлага авахаа больжээ.

МҮОНТВ-ээс холбогдов. Харамсалтай нь маск зүүх гар угаах хэрэгтэй талаар яриад өгөөч гэв. Энэ талаар хүн болгон ярьж чадна. Би ярих сэдвээ хэлэв: оношлогооны талаар, тусгаарлалтын асуудал, мөн УОК ийн хариуцлагагүй алдаанаас болсон одоо өрнөж буй үйл явдлын талаар шүүмжлэлтэй яриа өгмөөр бна гэсэн боловч тэд татгалзаж утсаа таслав. Уг ёсондоо Яг Одоо л МҮОНТВ-ийнхэн үнэн зөв тэнцвэртэй мэдээллийг хүргэх, мэргэжлийн байх, манлайлах чадвараа харуулах ёстой бөгөөд биелүүлэх ч үүрэгтэй! Манай улс ямар сонин диктатур цензуртэй болчихоо вэ гэв.

error: Content is protected !!