Хасуурын Ганхуяг Тав хоног интернэтээр кино үзнэ гээд олон нийтээс шүүмжлэл хүртэв


Дөрвөн жилийн өмнө Apдчилсан намаас УИX-ын гишүүн болох гээд хүч дутаад унасан ч энэ жилийн сонгуулиар МАН-аас гишүүн болж чадсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг буюу Хасуурын Ганхуяг гэдгээрээ олон нийтэд танигдсан тэрбээр цахим орчинд тавьсан цагаа олоогүй мэдээллээсээ болоод нэлээд шүүмжлэлд өртөв.

Учир нь 5 хоногийн хугацаатай нетфликсийн горимд шилжлээ хэмээн бичсэн байв. Үүнийг нь харсан хүмүүс түүнд шүүмжлэнгүй хандан улс төрд орж ард түмний өмнө үүрэг хүлээхээр тангараг өргөчихөөд амин хувиа хичээлээ гэх хүн олон байлаа. Цахим орчинд NETFLIX эйпликэйшнийг монголчууд доллар төлж олон төрлийн гадаад видео контент үздэг гэдгээр нь мэдэх байх. Гэхдээ тэр бүр олон хүн мэдэхгүй болов уу.

Энэ хүнд цаг үед ард түмнээ гэсэн сэтгэл хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн тансаглал сошиал орчинд шүүмжлэл дагуулж байна. Ард иргэд хоол хүнсээ яах билээ, үр хүүхдээ хэрхэн өлсгөхгүй, хэрхэн халдвар авахгүй байх тухай бодож байна шүү Эрхэм гишүүд ээ!!! Амьдралын гүнд орж иргэдийн амьдралыг өнгийгөөд хар!!! Монголын ядарсан ард түмнийхээ ачаар нэр хүндэд хүрснээ бүү март!!!

error: Content is protected !!