Хархан нүдэнгээр Ц.Номин дахин од болов уу


Багадаа нэвтрүүлэгч, хөтлөгч эсвэл жүжигчин болно гэж мөрөөддөг байсан Ц.Номин өдгөө мөрөөдлөө биелүүлсэн. Тэрбээр оюутан ахуйгаасаа кинонд тоглож хэдийнээ олны танил болоод амжсан юм.

Арван жилээ төгсөөд жүжигчин болох хүсэлтэйгээ ээждээ хэлтэл тун ч дуртай хүлээж авснаар түүний мөрөөдөл биелэж дэлгэцийн бүтээлд өөрийн гэсэн өнгө төрхийг үлдээж яваа. Сүүлийн хоёр хоног түмний дунд ярина сэдэв болсон Д.Дэмбэрэлнямбуугийн дуулсан Хархан нүдэн дууны клипэнд тэрбээр тоглож байжээ.

Түүнийг коронагийн сүлд болсон гэх тус дууны клипэнд тоглосныг хэн ч мэддэггүй байж. Харин өнөөдөр бүх л хүмүүс мэдэж дахин од боллоо гэлцэж байх юм.

error: Content is protected !!