Дуучин Д.Дэмбэрэлнямбуу: Би корона вирус тусаагүй байна


Анхны бие даасан Хархан нүдэн тоглолтоо Улаанбаатар Паласт тоглосон дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн нэгэн үзэгчээс Коронавирус илэрсэн. Иргэн Д нь ачаа тээврийн жолооч бөгөөд тухайн дуучинтай тоглолтын дараа гэрэл зургаа хамтдаа авахуулсан гээд байгаа билээ.

Өдгөө дуучин залуу тусгаарлалт орсон байгаа юм. Тэрбээр, Миний шинжилгээний хариу сөрөг гарсан. Жолоочийн ойрын хавьтагчаас коронавирусийн халдвар нэг илэрсэн байна. Би гэр бүлийнхээ 10 гаруй хүмүүстэй хамт улсын онцгой комиссоос гаргаж өгсөн зочид буудалд тусгаарлагдаж байна. Миний олонд танигдах, үгүй нь ч дүүрчээ. Гол нь үзсэн хүмүүс маань эрүүл энхийг байгаасай билээ гэв.

error: Content is protected !!