Дуучин Жанна, Жульдиз нар фото модель болжээ


Нэгэн үе залуусын сэтгэл зүрхийг булгилуулж явсан Anemone охидын хамтлагийг мартаагүй биз ээ. Тус хамтлагийнхан одоогоос 10 жилийн өмнө олны танил болсон. 25-р телевизийн making the band шоунаас төрөн гарсан анхны хамтлаг юм.

Харин өдгөө сураг алдарсан хамтлагийн Жанна, Жульдиз нар фото модель болжээ. Үеийнхэн охид инстаграмдаа зуун, зуун дагагчидтай байхад тэд сошиал ер ашигладаггүй бололтой. Нам гүмхэн амьдарч яваа гэх. Нэгэн монгол брэндийн нүүр царайгаар ажиллаж байгаа тэдний рекламны зураг авалтаараа ийн олны нүдэнд өртөв.

error: Content is protected !!