Броулифтинг гэж юу вэ, танд хэрэгтэй юү?


Хамгийн алдартай гоо сайхны хагалгааны талаар мэргэжлийн хүний үгийг сонсъё.

БРОУЛИФТИНГ ХИЙЛГЭХ ЗААЛТ НЬ ЮУ ВЭ?

Броулифтинг гэдгийг орчуулбал хөмсөг өргөх гэсэн үг. Нүүрний дээд  хэсгийн арьсны зөөлөн эдийн насны өөрчлөлт, гүн үрчлээ, духны арьс унжих үед хийдэг хагалгаа. 40-өөс дээш насны эмэгтэйчүүд хийлгэдэг. Гэхдээ заримдаа төрөлхийн унжуу хөмсөгтэй (“гунигтай царай”) 18-аас дээш насны хүмүүс мөн ирдэг. Энэ бол удамшлын гаралтай бөгөөд залуу охид, бүсгүйчүүдээс гадна эрчүүд ирдэг.

БРОУЛИФТИНГИЙН ЯМАР ТӨРЛҮҮД БАЙДАГ ВЭ?

Хийх газраасаа шалтгаалан гурав ангилдаг. Нүүрний дээд 1\3 хэсгийн арьсны унжилтыг үр дүнтэй өргөх зорилготой. Эхний төрөл нь хөмсөг өргөх. Эмч үсний угт 3-4см зүслэг хийдэг. Дараа нь хөмсөгний дээд хэсгийг татаж оён, илүүдэл арьсыг авдаг. Энэ нь хөмсөг өргөхөөс гадна дээд зовхи татдаг ач холбогдолтой. Хоёр дахь төрөл нь духны арьсыг өргөх. Чамархай хэсэгт зүслэг хийн духыг нэг талаас нь нөгөө тал хүртэл нь зөөлөн эдийг хуулан татаж оёдог. Ингэснээр гүн үрчлээ арилан, хөмсөг зовхи татагддаг. Гурав дахь төрөл нь темпороплстика буюу чамархайг өргөх хагалгаа. Толгойн үстэй хэсэгт зүслэг хийн эдийг гүн хуулдаг. Тэгэхээр нүүрний дунд хэсэг хөмсөг, духтай хамт өргөгддөг.

ДУРАНГИЙН ХАГАЛГАА

Гоо сайхны мэс засалчид ганцхан ил нээлттэй хагалгаа хийгээд байдаггүй. Дурангаар хагалгаа хийж, чамархай эсвэл толгойн үстэй хэсэгт жижигхээн нүх гаргадаг. Тусгай багажаар байнгын хяналт дор хийдэг. Гаргасан жижиг нүх рүү камер оруулан хянадаг. Дурангийн хагалгааны үеэр булчин бусад эд гэмтэх магадлал бага тул мимик өөрчлөгддөггүй. Энэ төрлийн хагалгаа нь залуужуулах өндөр үр дүнтэй, нүүрний зөөлөн эд өргөх хагалгаанд нэмэлтээр хийж болдог.

ЭНДОТИН ГЭЖ ЮУ ВЭ?

Эндотин гэдэг нь дээрээ жижиг өргөстэй уян хатан ялтас юм. Ясан дээр бэхжүүлэхэд арьсыг чангалан, үрчлээстэй тэмцдэг. Энэ арга 2000 оны үед гоо сайхны хагалгаанд нүүр хүзүүний арьсыг өргөх зорилготойгоор хэрэглэгдэж ирсэн.

ЭНЭ ХАГАЛГААГ ХИЙЛГЭХЭД ЭСРЭГ ЗААЛТ БИЙ ЮҮ?

Стандарт эсрэг заалтуудтай. Зүрх судасны, дотоод шүүрлийн өвчтэй, ялангуяа чихрийн шижин, цус бүлэгнэлт бага, хавдарууд эсрэг заалттай. Түр зуурын хязгаарлалт гэж бас бий. Үрэвсэл, жирэмсэн, хөхөөр хооллодог, халдварт өвчин багтана. Энэ бүгдийгээ эмчтэйгээ зөвлөлдөн ярилцаж шаардлагатай бол нэмэлт шинжилгээ хийдэг.

НӨХӨН СЭРГЭХ ХУГАЦАА ХЭР ВЭ?

Нүүрний дээд 1\3-д хийсэн хагалгаа 14 хоногийн дотор нөхөн сэргэдэг. Энэ үедээ баримтлах дүрэм бий. Гол нь спорт биеийн хүчний ачааллыг хорихгүй бол хаван нэмэгддэг. Мөн саун, баня, соляриг хориглоно. Үсийг зөвхөн тайруулж л болно, үсэнд өөр юм хийж болохгүй. Үс будах, сор тавиулах хориотой. Тэгээд ч эхний долоо хоног оёдлыг хлоргексидинээр цэвэрлэнэ. Илүү нарийн зөвлөгөөг эмч хагалгааны дараа өгдөг. Зовхины арьс чангалах орчин үеийн хэрэглэлүүд их болсон.

Эх сурвалж: www.ok-magazine.ru     

error: Content is protected !!