Оддын академиас од болсон Э.Аминхүслэн


Боловсрол суваг телевизийн Оддын академи хэмээх шоунаас төрөн гарсан Ө.Ангелина, Д.Буяндулам, Э.Анужин, Э.Аминхүслэн, Д.Энхгэрэл нар хамтран THE WASABIES нэртэй хамтлаг байгуулсан. Тус хамтлагийн гишүүн Э.Аминхүслэн. Уг шоуны ялагчаар тодорсон олны танил болсон юм.

Тэр шоунд оролцохоосоо өмнө ичимхий нэгэн байжээ. Олны өмнө гарч дуулж чаддаггүй, тайзан дээр гарахаар л сандраад, биеэ барьдаг аж.

Одоо бол сандарч, тэвдэхээ байсан гэнэ. Тэрбээр зураг зурах, воллейбол тоглох, нугарах, загвар өмсөх гэх мэт төрөл бүрт өөрийгөө сорьж үзжээ. Харин өдгөө хэдийнээ дуучин болсон аж.

error: Content is protected !!