Фантастик продакшний залуус бусдад хайр түгээж эмзэг бүлгийн өрхүүдэд тусламж үзүүлэх УРИАЛГА гаргав


Улс даяар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн нөхцөл байдал зарласан энэ цаг үед Фантастик продакшний залуус нийгмийн хариуцлагын хүлээсэн үүргээ биелүүлэн эмзэг бүлгийн хүмүүст хүнсний туламж үзүүлэх уриалга гаргаж буйгаа цахим орчинд шууд дамжуулалт хийж олон нийтэд зарлажээ.

Хөл хорооны дэглэмийн үед хоол хүнсний дутагдалд орж болохуйц айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх энэ уриалгын хүрээнд Фантастик продакшний сүүлийн бүтээл болох ЗУРА киноны ГУРВАН хоногийн ашгийг энэ арга хэмжээнд хандивлахаа мэдэгджээ.

Тиймээс өнөөдрөөс эхлэн SKYMEDIA болон UNIVISION ВИДЕО САН-д орж тус киног үзэснээр та ч энэ сайн үйлсийн аянд хандив хувь нэмэр оруулж байна гэсэн үг юм.

Түүнчлэн тус продакшний залуус урлаг соёл болон бусад бүх салбарын найзуудаа энэхүү аянд нэгдэн бусдад хайр түгээн тусламжийн гараа сунгаарай хэмээн уриалга дэвшүүлсэн билээ.

error: Content is protected !!