Ус буцалгагчны дотор тогтсон өнгөрийг лимоны хүчлээр цэвэрлэх арга


Ус буцалгагч дотор үүссэн өнгөр нь усны химийн бүтцээс болдог. Усанд магни, кальци их агуулагддаг. Ус халахаар тунадас, нүүрсхүчлийн хий үүсдэг. Энэ тунадас нь усанд уусдаггүй, нягтрал ихтэй, тиймээс ус буцалгагчны дотор наалдан үлддэг. Энэ тунадас нь хүний биед муугаар нөлөөлдөг. Эрдэсжсэн давс нь биед хуримтлагдан цөс, үе мөч зэрэгт чулуу болж үлддэг. Үүнээс гадна өнгөр ихтэй ус буцалгагч удаан буцалдаг. Лимоны хүчлээр цэвэрлэх арга.

  1. Ус буцалгагчид хүйтэн ус хйигээд 2 уут лимоны хүчил хийнэ.
  2. Буцалгасны дараа өнгөр бүрэн арилсныг шалгана.
  3. Усаа асгасны дараа дахин цэвэр ус хийн буцалгана.
  4. Данхны дотор талыг цэвэрлэхдээ 1,5л усанд 1 амны халбага лимоны хүчил хийн 15мин зөөлөн гал дээр буцалган дараа нь угааж цэвэрлэнэ.

Сард нэг удаа цэвэрлэхэд хангалттай. Лимоны хүчил гар дор байхгүй бол лимоноор орлуулж болно. Цэвэр лимон биш, лимоны үлдэгдэл байвал бүр сайн. Шүүсийг нь шахаад хорчийж үлдсэн хальстай лимон яг болно. Лимоноо дундуур нь хуваасныг дахин 4 хэсэгт хуваан ус буцалгагчиндаа лимоноо далд ортол ус хийнэ. Тэгээд лимонтой хамт буцалгаад болоо. Үүний дараа ус буцалгагчийг дахин угаах ч шаардлага байхгүй. Бэлэн хүчтэй химийн нунтгаар угаавал дахин дахин угааж усаар зайлах болно. Тэгтэл 1,8 л ус буцалгагчид нэг лимон л хангалттай.

Эх сурвалж: www.wday.ru

error: Content is protected !!