Гавьяат Т.Ариунаа гэртээ суугаа хүмүүсээс ийн асуув


Тав хоногийн хатуу хөл хорионд суугаа монголчууд бид гэр гэртээ л байна. Олны танил эрхэмүүд гэртээ байх хугацаандаа юу хийх, хэрхэн зов зохистой өнгөрүүлэх талаар санаа бодлоо хуваалцсаар. Тухайлбал, МУГЖ Т.Ариунаа,

Хайруудтайгаа хамтдаа гэртээ сайхан сууж байна даа. Нэг зүйлийг хамтдаа хуваалцаж асуумаар санагдаад. Та хэн ч хараагүй үед зөв зүйлийг хийсээр байна уу? Та энэ өдрийнхөө цагийг юунд илүү их зарцуулж байна гэдгээ хянаж, бодож, ажиглаж үзсэн үү? Би юунд дэмий цагаа өнгөрөөж байна? Би юунд үрэлгэн байна вэ? Би юунд цухалддаг вэ? Би юунд бусдыг буруутгадаг вэ гээд л явж өгнө дөө Өөрчлөлтөө хийж үзээд өөрчлөлтөө бичээрэй. Би өөрчлөлтүүдээс ээ хуваалцья гэв.

error: Content is protected !!