Оддын нүүрийг хувиргагч алдарт Белла


Сүүлийн үед урлаг соёл хийгээд карьер өндөр бүсгүйчүүдийн нүүр будалтыг хийх болсон Make up artist Bella-г уншигч та мэдэх биз ээ. Тэрбээр сошиалд бүсгүйчүүдэд нүүр будалтаа хэрхэн сайхнаар хийхийг зөвлөж, сургалт явуулдаг чамгүй олон дагагчтай нэгэн.

Хүний анатомийг судалж байж нүүр будаж сурна. Би будалтаа өөрөө зохиож,тааруулж л будна даа. Монгол хүний нүүрний арьсны өнгө, ясны бүтцээс шалтгаалаад бүлцэн нүд зэргийг европчууд тэр бүр будаж чаддаггүй. Би бусдын будалтыг эвдэж өөрийнхөөрөө будахыг хичээдэг.

Монголчууд Азийн бусад эмэгтэйчүүдээс онцлог төрхтэй.Онцлог нь Монгол хүүхнүүд гадны эмэгтэйчүүдээс илүү өндөр шаардлага тавьдаг хүмүүс. Их гоё болох, чамин тансаг шинэ соргог зүйлд их дуртай. Тийм учраас ур чадвар шаардсан хүнд ажиллагааг их үнэлдэг. Будаггүй бүх хүнд таалагддаг царайг би будгаар гаргаж ирдэг. Хэн ч будаагүй царайг гаргадаг гэж тэрбээр ярьдаг.

Беллагаар будуулсан нүүр будалтаас эмэгтэйчүүд өөрөөсөө амьдралдаа хэзээ ч мэдрээгүй гоо сайхны таашаалыг авдаг аж. Тэрбээр хамгийн дутагдалтай тал нь арьс арчилгаа. Арьс нь эрүүл хүнд ямар ч будалт хийсэн гоё харагддаг. Тиймээс охидууд маань арьс арчилгааны талаар мэдлэг муутай. Хүнд хоолтой, байгалийн эрс тэс уур амьсгалд амьдарч байгаа учраас тэдний буруу биш. Агаарын бохирдол, утаанаас үүдээд өглөө гараад цагийн дараа нүүрээ арчихад битүү бохирдол гарч байдаг хэмээн онцлов.

error: Content is protected !!