Гитарчин Өөжгий: Доржханд, Бат-Эрдэнэ сахал, дoтooжны асуудалд уурлаад байгааг ойлгохгүй байна


Гитарчин Өөжгий гэдэг хүнийг танихгүй хүн ховор доо. Тэрбээр УИХ-ын гишүүд ард иргэддээ хүндэтгэлгүй, ёс зүйгүй хандсан гэх шүүмжлэлийг хүртээд буй Доржханд, Сахал Бат-Эрдэнэ нарын талаар ийн хэлэв.

Доржханд, Бат-Эрдэнэ сахал, дотоожны асуудалд уурлаад байгаа улсыг ойлгохгүй байгаа шүү.Доржхандын толгой бол Доржхандын өөрийнх нь хувийн өмч мөн бөгөөд тэр нөхөр өөрийн мэдлийн толгойныхоо үсийг хусах, болон будах, сахлаа замбараагүй ургуулах, засах, будах эсвэл огт сахалгүй явах Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхтэй.Бат-Эрдэнийн гэр бол мөн тэр хүний хувийн өмч бөгөөд гэр дотроо тэр нөхөр чармай нүцгэн явах, дах дэгтийтэй явах, костюмтойгоо төмс шарж зогсох мөн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхтэй.Харин Доржханд УИХ-н гишүүний микрофоныг ашиглан Сахлаа рекламдах, бүх эрчүүлийг сахлаа ургуул гэх мэт элий юм ярьж эхэлбэл, эсвэл Бат-Эрдэнэ төрийн ордонд өмдгүй явж байвал гэртээ өмдгүй зурагт үзэж байгаа сахалтай би ч уурлана.Энэ бол миний эрх.

error: Content is protected !!