Гоонь эрчүүд хуушуур ажиллуулдаг аавууд эмзэг бүлгийнхэнд хоол өгнө гэдгээ мэдэгдлээ


Гоонь эрчүүдийн хуушуур ажиллуулдаг аавууд онцгой нөхцөл байдалд ажиллаж алба хаагчдыг хоолоор дайлсан тухай та бүхэн сошиалаас мэдсэн бизээ. Тэгвэл тэд эмзэг бүлгийн иргэдэд хуушуураа тараахаар болжээ.

Тэд өөрсдийн нүүр хуудаснаа, За одоо өөрсдийн хийх ёстой ажил буюу сайн үйлсийн ажилаа хийнэ. Тэмээн тавхай гэж гэр хорооллын эмзэг бүлгийн иргэддээ хуушуураа тараахаар боллоо . Ганц өдөр ч гэсэн халуун хоолоо идээд гэдэс цатгалан байг дээ гэжээ.

error: Content is protected !!