ЭМЯ-ны сайд асан Д.Сарангэрэл: Вирус илэрсэн иргэд маршрутаа нуулгүй үнэн зөвөөр мэдүүлэх хэрэгтэй гэв


Хавьтагч нар мэдээллээ нууцлаж байгаа нь мэргэжлийн байгууллагуудад ажлаа хийхэд хүндрэл, цаг хугацааг хойш татаж байна. Хавьтагч нарыг айдаст автуулахгүйгээр үнэн мэдээллээ өгөх бид хаа хаанаа хүсье гэж Заcгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдэгдсэн юм.

Үүнээс гадна ЭМЯ-ны сайд асан, БОАЖЯ-ны сайд Д.Сарангэрэл мөн өөрийн цахим хуудаснаа мэдээлэл хийж, Жаргалын удаан, зовлонгийн хурдан гэдэг дээ. Иргэн Д.гийн ахын эхнэр, хүүхэд 2-оос вирус илэрснийг ЭМЯ сая мэдэгдлээ. Тиймээс виpyc илэрсэн хүмүүстэй ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүс хаагуур явсан, хэнтэй уулзсанаа нуулгүй хэлж, юмаа маш сайн эргэн санах хэрэгтэй байна. Хөл хорио дуусах гэж байхад дахин ойрын хавьтлаас халдвар илэрч буй нь том эрсдэл. Үндэсний аюулгүй байдал, улс орон, ард иргэд та бидний бүгдийнх нь асуудал шүү дээ. Хариуцлагатай байцгаая. Бид цөөхүүлээ хэмээн бичжээ

error: Content is protected !!