Xятадад эрэлт ихтэй байгаа мoнгoл хоол


Өвөрмонголчууд нэг ийм хоол үйлдвэрлээд Хятадын зах зээлд тун эрэлттэй байгаа гэнэ. Манайхан ч гэсэн санаа авах байх гэж бодоод мэдээлэл оруулж байна.

Амталсан мах болон гэдэс дотрыг цоохор сархинагт ороосон буузархуу хоол юм байна. 20-45 минут жигнээд болгож иддэг гэнэ. Энэ хоолоо тусгай сав баглаа боодолтойгоор Хятадын аль ч нутаг руу шуудан илгээмжээр явуулдаг аж.

Захиалсан эзэндээ хөлдүүгээрээ хуучирж, мууддаггүй очдог юм байна. Шиньжан болон Хөхнуураас захиалга бараг ирдэггүй харин Хятадын өмнө зүгээс захиалга их ирдэг гэж үйлдвэрлэгчид нь ярьжээ.

Өнөөдрийг хүртэл ганц ч Өвөрмонгол хүн kоpонавирусийн цар тахлаар өвдөөгүйг xятадууд тэдний ууж идэж буй хоол хүнстэй шууд холбон тайлбарлаж судлаж байгаа юм байна.

Тиймээс ч Өвөрмонголчуудын үйлдвэрлэж буй энэ хоол борлуулт тун сайтай байгаа ажээ.

error: Content is protected !!