ЭМОЦИ тоглолт үзсэн бол ХӨСҮТ-д холбогд гэв


Хошин урлагийн Эмоци продакшн 11 сарын 5-наас шинэ тоглолтоо эхэлсэн билээ. Тэгвэл тэдний тоглолтыг үзсэн нэг иргэнээс халдвар илэрсэн бөгөөд тус хамтлагийн албан ёсны хуудаснаа дараах мэдээллийг нийтэлжээ.

Эмоци продакшны 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тоглолтыг Соёлын төв өргөөний их танхимын
17 дугаар эгнээний 29-35, 38-41, 49, 50,
16 дугаар эгнээний 35-44,
15 дугаар эгнээний 36-46,
14 дүгээр эгнээний 35-46 дугаар суудалд сууж үзсэн хүмүүс @Emotsi production Эмоци продакшн гэсэн Фейсбүүкийн мессенжер хаягт холбоо барих утасны дугаар, үзсэн суудлын дугаарыг бичнэ үү. Мөн 88611070 гэсэн дугаараар холбоо барина уу.

error: Content is protected !!