Будаа агшаагчинд N95 маскийг ариутгаж болно


Айл бүрт нийтлэг байдаг гал тогооны хэрэгсэл бол будаа агшаагч. Тэгвэл эрдэмтэд будаа агшаагчийг ашиглан N95 маскийг ариутгаж болох тухай туршилт судалгаа хийжээ.

Иллинойсын их сургуулийн судлаачид цахилгаан будаа агшаагч нь N95 амны хаалтны бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр 20 удаа ариутгаж болохыг тогтоожээ. Профессор Тан, Вишал Верма нар судалгааг удирдан явуулсан бөгөөд цар тахлын үед хэрэглэж буй амны хаалт бусад хамгаалах хэрэгслүүд эрэлт ихтэй байгаагаас шалтгаалж энэхүү судалгааны санаа төрсөн гэж хэлсэн.

Судлаачид лабораторийн нөхцөлд бус хямд, амархан аргаар амны хаалтыг ариутгах боломжтой төхөөрөмжийг олохыг хичээсэн гэжээ. Ингэхдээ будаа агшаагчийг ашиглан N95 маскны гадна болон дотор талыг цельсийн 100 хэмийн хуурай халуун нөхцөлд 50 минутын турш байлгаснаар ариутгаж болохыг нотолсон. Харин халах явцад маскны гадаргуу гэмтэх, хайлахаас урьдчилан сэргийлэхийн тулд судлаачид маскны доор алчуур тавьсан байна. 

Халдваргүйжүүлсний дараа N95 маскийг лабораторийн шинжилгээнд оруулж туршилт үр дүнтэй болохыг баталжээ. Судлаач Нгуены хэлснээр олон маскийг давхарлаж нэг дор ариутгаж болно. Гэхдээ өөр өөр хүний амны хаалтыг нэг дор зохисгүй гэдгийг санууллаа. Өнгөрсөн сард нийтлэгдсэн уг судалгаанд аюулгүй байдлын үүднээс хүний ​​оронд коронавирусийн халдвар авсан гахайнд туршилт хийсэн. 

Эх сурвалж: https://www.wttw.com/

error: Content is protected !!