Хослолтой төмс шардаг гишүүн


Улстөрчид өөр өөрийн үйлдлээрээ нэлээд их хоч авдаг. Үүний жишээ гэвэл Босоо Ганбаа, Бидон Ганбаа, Талх Ганхуяг гэх мэтээр үргэлжилнэ.

Ээлжит трэндийг УИХ-н гишүүн Ж.Бат-Эрдэнэ эхлэв. УИХ-ын чуулганд дотуур өмдтэйгөө оролцдог анхны гишүүн, хослолтой хоол хийдэг өрхийн тэргүүн гээд анхны юм бүхний эзэн болох гэж хэрэндээ л чармайв бололтой.

Гомжоомтой жомбоолтой биш. Харин ч түмнээ хүндэлж зангиа зүүсэн шүү хаха гэх тайлбарыг хийсэн нь үзэгчдэд тун энгийн санагдсан юм байх. Гэртээ л байгаа юм чинь дотуур хувцастайгаа л байна шүү дээ гэж өмөөрөх ч хүмүүс олширч эхлэв. Төрийн ордоны чуулганаа хүндлээд орон даяар цацагдахаа мэддэг бол иймэрхүү илэрхий алдаа гаргамааргүй л юм.

Гэтэл хэдхэн цагийн дараа жимбийтэл индүүдчихсэн хослолоо өмчихсөн, төмс шарах гээд зогссон зургаа даруй цацаж орхив. Хэзээ байтлаа хоол хийхдээ хослол өмсөж зогсдог байлаа. Тэр тусмаа өрхийн тэргүүн хүн шүү дээ.

error: Content is protected !!