Ж.Чинбүрэн: Тaйвaнь улc иргэддээ маck үнэгүй тараасан нь aмжилтын цөм байсан


Монгол Улсын Гавьяат эмч Ж.Чинбүрэн дотооддоо гарсан халдварыг 200 хоногийн турш 0 түвшинд барьж чадсан Тайвань улсын жишээг онцлон нийтэлжээ. 

Тэрбээр Одоогийн байдлаар 23 сая хүн амтай Тайваньд 597 халдвар гарч 7 үxэл бүртгэгдсэн байна.

Koвид-19 халдварыг арал дээрээ амжилттай хянаж чадсаны нууц нь:

  • 2020 оны 3 сараас хилээ хааж зөвхөн дотоодын иргэдээ агаар, усан замын боомтуудаар чанга хяналтан дор оруулж эхэлсэн, шинж тэмдэггүй хүмүүсээ 14 хоног карантинд байлгасан
  • Масk тарааж эхэлсэн. Масkыг иргэддээ үнэгүй тараасан нь амжилтын цөм нь байсан. Тайван гаднаас масkаа авахгүйгээр дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. Өдөрт 2 сая хийж чадаж байсан. Тайвань 4 сарын хугацаанд 20 сая болтол үйлдвэрлэлээ нэмсэн. Ингэснээр оршин суугчиддаа тогтмол масkаар хангах боломж бүрдсэн.
  • Халдварт өртөгсдийг хайж олох (trace), карантинд оруулах ажлыг гайхамшигтай хийж чадсан. Эрүүл мэндийн ажилчид батлагдсан тохиолдол бүрийн дунджаар 20-30 хавьтагсдыг олж илрүүлж байв. Засгийн газар нэг тохиолдол бүрийн ард 150 хавьтагсдыг олж шинжилгээнд оруулж байсан. Хавьтагч бүр Ковид-19 илрээгүй ч гэсэн гэрээр өөрсдийгөө 14 хоног тусгаарлаж байсан.
  • Тайваньчууд өнгөрсөн 2003 оны SARS-аар маск зүүх, гараа тогтмол угаахыг сурсан байсан. Засгийн газар халдварт өвчнийг хянах, тандах сүлжээг бий болгож чадсан байв.

Бид ч гэсэн чадна. Маскаа зүүх, Гараа ойр ойр угаах, хүн хоорондыг зайгаа барих, 14 хоног хөл хорио сахих хэрэгтэй” гэжээ. 

error: Content is protected !!